Баасан, 2024-11-22
ЭМЯ: Та, чи, би халдвар авах нь цаг хугацааны асуудал

Сүүлийн үед халдварын тохиолдол маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Энэ нь халдварын тоо өндөр байгаа учраас хавьтлуудын тоо олон байгаа. Үүнээс улбаалж, шинээр илэрч байгаа тохиолдлуудын тоо олон байна гэв. 
 
Мөн иргэд ААН-үүд агаарын сэлгэлт сайн хийж, байгууллагууд ажилчдаа онлайнаар ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэв.
 
Түүнчлэн зарим ААН-үүд байгууллагынх нь ажилчин сэжигтэй тохиолдол болвол нуун дарагдуулах, эсвэл ялгаварлан гадуурхах асуудал гарч байгаа тул ийм байдал гаргахгүй байхыг хүсч байна. Учир нь та, би, чи халдвар авах нь цаг хугацааны асуудал гэж ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр "Учир нь нийслэл халдварын өндөр идэвхжилтэй бүс. Дэлхий нийтээрээ цар тахал байгаа учраас хэн ч хаана ч хэзээ ч халдварыг авах бүрэн эрсдэлтэй байгаа учир халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Мөн нууж, хааж огт болохгүй" гэлээ. 

ЭМЯ: Та, чи, би халдвар авах нь цаг хугацааны асуудал
2021-02-05 11:54:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0