Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 34 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 34 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээнээс илэрсэн байна. Сүүлийн 24 цагт БЗД, БГД, СХД-ийн хорооллуудад халдвар бүртгэгдсэн.
Тодруулбал, шинээр БГД-ийн 5, 8, 12, 29, 22
БЗД-ийн 5, 21
Сүхбаатар дүүргийн 9
СХД-ийн 11, 20, 32, 34, 41
ХУД-ийн 4, 15, 20 дугаар хороодод халдварын тохиолдол бүртгэгджээ.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1187 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1513 болж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2023 эдгэрсэн 1463 эмчлэгдэж байгаа 547 байна. Хөнгөн 461, хүндэвтэр 80, хүндэвтэр 5, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ.
ЭМЯ: 34 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2023 болжээ |
|