Өнөөдөр 34 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 34 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээнээс илэрсэн байна. Сүүлийн 24 цагт,
БГД-ийн 5, 8, 12, 29, 22
БЗД-ийн 5, 21
Сүхбаатар дүүргийн 9
СХД-ийн 11, 20, 32, 34, 41
ХУД-ийн 4, 15, 20 дугаар хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн" гэв.
Сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрчээ |
|