Баасан, 2024-11-22
ЭМЯ: 50 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2073 болжээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 50 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 
 
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 50 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Монгол шир ХК, Наркологийн эмнэлэг, СХД-ийн худалдааны төв, ББСБ, Микс пицца, Гутлын цехтэй халдварууд, гэр бүлийн халдварын дамжсан халдварууд. 
 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1237 болж байна.
 
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
 
Дотоодын халдвар 1563 болж байна. 
 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2073 эдгэрсэн 1493 эмчлэгдэж байгаа 67 байна. Хөнгөн 484, хүндэвтэр 77, хүндэвтэр 5, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ. 

ЭМЯ: 50 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2073 болжээ
2021-02-08 11:10:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0