Баасан, 2024-11-22
Д.Нарангэрэл: Дэлхий нийтэд 131 сая хүн тун вакцин хийгээд байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. 
 
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл:
 
-Гэр бүлийн гишүүд, үйлдвэр худалдааны төвийн хамт олны дунд халдвар өндөр идэвхтэй байна. Нийслэл хотод хүний бөөгнөрөл ихтэй, олноороо худалдаа хийж байгаатай холбоотой зай барих дэглэм алдагдаж байна. Мөн нэг амны хаалттай өдөржин явж байгаатай холбоотой халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Дэлхий нийтэд цар тахал гарснаас хойш хөдөлгөөний хязгаарлалт гэдэг шинэ амьдралын хэв маяг дэлгэрч байна.
 
Мутацид орсон гурван коронавирусний талаар мэдээлэл өгөхөд Их Британи улсын 60 гаруй оронд тархсан, мөн өмнөд Африк зургаан бүсийн 20 гаруй улсад тархсан, энэ нь Азийн орнуудад тархах эрсдэлтэй байгаа. Дани улсаас гаралтай хувилбар Европын оронд тархалттай байгаа. Дэлхий нийтэд 131 сая хүн тун вакцин хийгээд байна. Англи улсад дархлаажуулалттай холбоотой судалгаа хийхэд эхний тун халдвараас сэргийлж байгаа ч хоёр дахь тунгаа хийх нь илүү үр дүнтэй. Мөн вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих зөвлөмжийг өгч байгаа. 

Д.Нарангэрэл: Дэлхий нийтэд 131 сая хүн тун вакцин хийгээд байна
2021-02-08 11:48:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0