Баасан, 2024-11-22
ЭМЯ: 47 хүнээс халдвар илэрч, Элизабет хотхон, "Си жи эс" хувийн эмнэлэгт шинэ голомт үүслээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 47 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 
 
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 47 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ихэвчлэн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан.
 
Шинээр гарсан голомт бол Элизабет хотхонд 4 тохиолдол, "Си жи эс" хэмээн хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
Идэвхтэй байгаа голомтыг танилцуулвал, 
 
-Монгол шир ХК
 
-Гутлын цех
 
-ББСБ
 
-21 дүгээр хорооллын худалдааны төв
 
-Микс пиццатай холбоотой голомтууд үргэлжилсээр байна. 
 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1284 болж байна.
 
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
 
Дотоодын халдвар 1610 болж байна. 
 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2120 эдгэрсэн 1546 эмчлэгдэж байгаа 561 байна. Хөнгөн 476, хүндэвтэр 80 хүндэвтэр 4, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ. 

ЭМЯ: 47 хүнээс халдвар илэрч, Элизабет хотхон, "Си жи эс" хувийн эмнэлэгт шинэ голомт үүслээ
2021-02-09 11:09:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0