Баасан, 2024-11-22
А.Амбасэлмаа: Хоёр шинэ голомт үүссэн

Өнөөдөр 47 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн ч хоёр шинэ голомт үүссэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 
 
Тэрбээр "Хоёр шинэ голомт үүссэн. Нэг нь "Си жи эс" гээд хувийн эмнэлгээс 8 хүнээс, Элизабет хотхоноос 4 хүнээс илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд энд тэнд амьдардаг, байршил өөр учраас халдвар хаа ч гарч болно. 
 
СХД-ийн 21 дүгээр хороололтой холбоотой халдвар эхлээд өөрийнх нь ажилтан 6 хүн өвдсөн. Улмаар ар гэр гээд нийт 28 тохиолдол бүртгэгдсэн. Голомт үргэлжилж байна. 

А.Амбасэлмаа: Хоёр шинэ голомт үүссэн
2021-02-09 11:31:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0