Мягмар, 2024-11-26
Бусдын PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон иргэнээс халдвар илэрчээ

Улаанбаатараас Сэлэнгэд очсон нэг иргэнээс халдвар илэрчээ. Тухайн иргэн бусдын шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон хэмээн тус аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэв. Тэрбээр "Нийслэлд хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Хэдийгээр тус иргэд нийслэлд шинжилгээ өгсөн боловч сумын төвийн Спортын ордонд түргэвчилсэн оношлуураар давхар шинжилгээ авч байгаа. Шинжилгээний явцад иргэн А-гийн хариу эерэг гарсан. Гэтэл иргэн А нь хотод шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүй найз болох Э-гийнхээ бичиг баримт, шинжилгээний бичгээр энд ирсэн байна. Шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тиймээс ХӨСҮТ рүү яаралтай буцаасан. Харин түүнтэй хамт нэг автобусаар 37 иргэн сууж ирсэн бөгөөд ирсэн иргэдийг халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. 
 
15 зорчиг нь замдаа өөр өөр сумдуудад буусан тул тэдгээр иргэдийг яаралтай олж, сумдуудад нь тусгаарласан байгаа. 
 
Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан ч нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа. Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо" гэсэн юм. 

Бусдын PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон иргэнээс халдвар илэрчээ
2021-02-10 10:26:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0