Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 32 хүнээс халдвар илэрсэн. Үүний зургаа нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн.
26 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.
Дотоодын халдвар 1871 тохиолдол батлагдсан.
Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Сүүлийн 32 тохиолдлын 7 нь БГД, 10 нь БЗД, 1 нь Сүхбаатар дүүргээс, 3 нь СХД-т, 3 нь ХУД-ээс, 5 нь Чингэлтэй, 1 нь Налайх дүүргээс бүртгэгдсэн байна.
Идэвхтэй хэд хэдэн голомт байна.
-Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулийн голомтоос хамааралтай 14 тохиолдол,
-Монгол Шир ХК-ийн голомтоос 135 байна. 36 өвчилсөн байхад ар гэр, найз нөхөд гээд 135 болсон байна.
-Амгалан амаржих газартай холбоотой голомт 69. Ажилтан 12.
-Си жи эс хувийн эмнэлгээс 18 тохиолдол халдвар аваад байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2383. Үүнээс эдгэрсэн нь 1711, эмчлэгдэж байгаа 655 хүн байна. Биеийн байдлаар нь ангилбал,
маш хүнд 1
хүнд 3
хүндэвтэр 86
хөнгөн 565 хүн байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ: 32 хүнээс халдвар илэрсний 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ |
|