Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 32 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулсан. Үүнээс 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бол 26 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Тодруулбал, 7 нь БГД, 10 нь БЗД, 1 нь Сүхбаатар дүүргээс, 3 нь СХД-т, 3 нь ХУД-ээс, 5 нь Чингэлтэй, 1 нь Налайх дүүргээс бүртгэгджээ.
Мөн идэвхтэй байгаа голомтуудыг танилцууллаа.
-Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулийн голомтоос хамааралтай 14 тохиолдол,
-Монгол Шир ХК-ийн голомтоос 135 байна. 36 өвчилсөн байхад ар гэр, найз нөхөд гээд 135 болсон байна.
-Амгалан амаржих газартай холбоотой голомт 69. Ажилтан 12.
-Си жи эс хувийн эмнэлгээс 18 тохиолдол халдвар аваад байна.
Идэвхтэй байгаа голомтуудыг танилцууллаа |
|