Бямба, 2024-11-23
Өнгөрсөн 24 цагт 33 коронавирусний тохиолдол нэмэгдлээ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна. /2021.02.16, 11:00 цаг/
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 37.530 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 33 тохиолдол илэрлээ. Үүнээс 24 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд есөн нь массын дундаас илэрсэн. Энэ арга хэмжээний хүрээнд сүүлийн 5 хоногт 200 гаруй хүнийг хамруулснаас 26 тохиолдол батлагдаад байна.
 
Улаанбаатар хотод коронавирусний нийт батлагдсан тохиолдол 1578 болсон. Сүүлийн 24 цагт бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Мөн хугацаанд 48 хүн эдгэрч гэртээ гарсан.
 
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1904 хүн коронавируст халдвараар өвчилсөн байна. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2416 болсон. Үүнээс 1760 хүн буюу 72.8 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт нийт 643 хүн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд хоёр, хүнд гурав, хүндэвтэр 77, хөнгөн 561 хүн эмчлэгдэж байна.
 

Өнгөрсөн 24 цагт 33 коронавирусний тохиолдол нэмэгдлээ
2021-02-16 11:09:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0