Бямба, 2024-11-23
ХӨСҮТ: 28 хүнээс халдвар илэрсний нэг нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 28 хүнээс халдвар илэрсэн. Эдгээрийн 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 1 нь "Нэг өрх-Нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 
 
Ингээд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 27 хүнээс халдвар илрээд байна. 
 
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 27 тохиолдлуудын байршлыг танилцуулвал, 
 
-БГД-ийн 3, 12,25 дугаар хороо
 
-БЗД-ийн 26
 
-Сүхбаатар дүүргийн 18
 
-СХД-ийн 7, 39, 
 
-ХУД-ийн 2, 4, 
 
-Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд илэрсэн байна. 
 
Харин ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршлыг танилцуулвал, 
 
-БГД-ийн 3, 12, 25
 
-СХД-ийн 39
 
-ХУД-ийн 2, 19 
 
-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд илэрсэн байна. 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
 
Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2444 болж байа. Эдгэрсэн 1777. Харин 654 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын хувьд маш хүнд хүн хоёр, хүнд хүн зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 562 хүн эмчлүүлж байна" гэлээ. 

ХӨСҮТ: 28 хүнээс халдвар илэрсний нэг нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн
2021-02-17 11:10:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0