Бямба, 2024-11-23
ХӨСҮТ: 58 хүнээс халдвар илэрсний 10 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 58 хүнээс халдвар илэрсэн. Эдгээрийн 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 10 нь "Нэг өрх-Нэг шинжилгээ"-гээр илэрлээ. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. 
 
47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа. 
 
 "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 37 тохиолдлуудын байршлыг танилцуулвал, 
 
-БГД-ийн 3, 12,25 дугаар хороо
 
-БЗД-ийн 26
 
-Сүхбаатар дүүргийн 18
 
-СХД-ийн 6, 7, 18, 31, 39,  (өчигдөр 6, 18, 31 дүгээр хороонд илэрсэн)
 
-ХУД-ийн 2, 4, 
 
-Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд илэрсэн байна.
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
 
Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1654 боллоо. 
 
Ингээд улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2551 болсон бол үүнээс 1819 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 717 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 84, хөнгөн 615 байна" гэв.

ХӨСҮТ: 58 хүнээс халдвар илэрсний 10 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн
2021-02-19 11:08:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0