Засгийн газар, ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг "Өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22.123 өрхийн нэг иргэнийг "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамруулсан. Үлдсэн айл өрхүүд байгаа. Эдгээрт явуулын цэгээр шинжилгээ авч байна.
Мөн Хан-Уул дүүрэгт үлдсэн 2000 орчим өрхийн шинжилгээг өнөөдөр явуулын цэг PCR шинжилгээг авч байна. Шинжилгээг дахин авах ажил үргэлжилнэ.
Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 35 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2586 боллоо. Үүнээс 1846 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 725 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 86, хөнгөн 633 байна" гэв.
ЭМЯ: 35 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2586 боллоо |
|