Бямба, 2024-11-23
ХӨСҮТ: 35 тохиолдол шинээр илэрсний 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.  Ес хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 54 тохиолдол бүртгэгдээд байна. 54 тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна.
 
Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн" гэв. 
 
Батлагдсан тохиолдлын байршил. 
 
БГД-ийн 5,9,12 дугаар хороо
ХУД-ийн 9, 21 дүгээр хороо /18 дугаар хороонд шинээр өвчлөл нэмэгдсэн/
БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо
БЗД-ийн 26 дугаар хороо
СБД-ийн 18 дугаар хороо
СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо
ХУД-ийн 2,4,9,21 дүгээр хороо
ЧД-ийн 2,6,12 дугаар хороонд хийгдсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн байна.
Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1746 боллоо. 

ХӨСҮТ: 35 тохиолдол шинээр илэрсний 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн
2021-02-20 11:03:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0