Энэ сарын 23-нд бүх нийтийн бэлэн байдлын хугацаа дуусна. Үүнээс хойш иргэд энгийн амьдралдаа шилжинэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлсэн. Тодруулбал, ААН-үүдийн үйл ажиллагааг нээх юм.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ.
Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Түүнийг дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан хурал болж магадгүй. Тиймээс ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна. Үүний дараа хоёрдугаар сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ браимтлан олон нийт ажил амьдралаа амжуулна" гэсэн юм.
ААН-үүдийг нээх асуудлаар УОК 16.00 цагаас мэдээлэл хийнэ |
|