Бямба, 2024-11-23
ХӨСҮТ: 52 хүнээс халдвар илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 24 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Үүний 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь ойрын хавьтал байна.
 
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 78 тохиолдол илэрсэн. Үүний 41 нь анхны шинжилгээгээр бол 37 нь хавьтлууд нь юм" гэлээ. 
 
Батлагдсан тохиолдлын байршил. 
 
БГД-ийн 3,5,9,12,25 дугаар хороо, 22, 23 дугаар хороо шинээр нэмэгдэж байна. 
ХУД-ийн 2, 9, 21 дүгээр хороо, 4, 19 дугаар хороо нэмэгдэж байна.
БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо
БЗД-ийн 26 дугаар хороо
СБД-ийн 18 дугаар хороо, 3 дугаар хороо шинээр нэмэгдэж байна. 
СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо, 26 дугаар хороо нэмэгдэж байна. 
ЧД-ийн 2,6,12 дугаар хороо, 19 дүгээр хороонд өмчлөл нэмж бүртгэгдсэн байна. 
Ойрын хавьтлуудаас илэрсэн байршлыг танилцуулвал,
 
БГД-ийн 1, 3, 5, 12, 25 хороо
СХД-ийн 18, 31, 39
ХУД-ийн 2, 5, 18, 19, 21
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1798 боллоо. 
 
Сүүлийн 24 цагийн дотор 18 хүн эмнэлгээс гарсан байна. 
 
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2638. Үүнээс эдгэрсэн 1864. Эмчлэгдэж байгаа 759 байна. Маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн 647 хүн эмчлүүлж байна.  

ХӨСҮТ: 52 хүнээс халдвар илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
2021-02-21 11:10:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0