Бямба, 2024-11-23
ХӨСҮТ: 55 тохиолдол шинээр илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын 55 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 24 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Үүний 9 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 15 нь ойрын хавьтал байна.
 
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 102 тохиолдол илэрсэн. Үүний 50 нь анхны шинжилгээгээр бол 52 нь хавьтлууд нь юм" гэлээ. 
 
Батлагдсан тохиолдлын байршил. 
 
БГД-ийн 3,5,9,12,25, 22, 23 дугаар хороо, 6, 10 дугаар хороо шинээр нэмэгдэж байна. 
ХУД-ийн 2, 9, 21, 2, 19 дүгээр хороо, 12 дугаар хороо нэмэгдэж байна
БЗД-ийн 26 дугаар хороо
СБД-ийн 3, 18 дугаар хороо, 
СХД-ийн 6,7,18, 26, 31,39 дүгээр хороо, 37 дугаар хороо нэмэгдэж байна. 
ЧД-ийн 2,6,12, 19 дүгээр хороо, 
Ойрын хавьтлуудаас илэрсэн байршлыг танилцуулвал,
 
БГД-ийн 1, 3, 5, 12, 25 хороо
СХД-ийн 18, 31, 39 хороо, 26 дугаар хороо нэмэгдэж байна. 
ХУД-ийн 2, 5, 18, 19, 21 дүгээр хороо, 4, 9, 15, 21 дүгээр хороо нэмэгдэж байна. 
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо
БЗД-ийн 26 дугаар хороо нэмэгджээ. 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1852 боллоо. 
 
Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эмнэлгээс гарсан байна. 
 
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2693. Үүнээс эдгэрсэн 1933. Эмчлэгдэж байгаа 745 байна. Маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ: 55 тохиолдол шинээр илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
2021-02-22 11:20:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0