"Нэг хаалга-Нэг шинжилгээ" авах явцын талаар Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр БЗД-т 32 мянган өрхөөс ПСР шинжилгээ авахаар төлөвлөсөн ч энэ тоо давж 51.275 өрхийн төлөөллөөс ПСР шинжилгээ авсан. Төлөвлөсөн цаг хугацаанаас эрт буюу 15.00 цагт дуусгавар болсон. Учир нь лабораторийн хүчин чадалд тулгуурлаж сорьцийг хуваарилаж байгаа.
Тоо 32 мянгаас 51 мянга болж давсан нь хэд хэдэн шалтгаантай. Өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" дуусгавар болж байна, цаашид тандалт судалгааны ажил хийгдэхгүй, ажилдаа явахад ПСР шинжилгээ шаардах байх гэсэн шалтгаанаар өгсөн байна.
Өнөөдөр БЗД-т 10 мянга орчим өрхөөс авахаар төлөвлөсөн. 10 мянган өрхийг суурин цэг болон явуулын цэгээр нь танилцуулвал, БЗД-ийн 23 дугаар хорооны иргэд 87 дугаар сургуульд шинжилгээний суурин цэг байна. Харин 1-28 дугаар хорооны иргэдийг явуулын 50 баг 10 мянган өрхөөс шинжилгээ авна.
Ингэхдээ самналт байдлаар айлын хаалга тогшиж авна. Бусад дүүргүүдийг ч мөн адил самналт байдлаар аваад явж байгаа" гэлээ.
Өнөөдөр БЗД-ийн 10 мянган өрхөөс самналт байдлаар шинжилгээ авч байна |
|