Бямба, 2024-11-23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга вакцин юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакциндаа хамрагдлаа. Тэрбээр Энэтхэг улсаас хүлээн авсан AstraZeneca вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ. Ингэснээр Монгол Улсад дархжаалуулалт албан ёсоор эхэлж байна. 
 
Вакцинаа хийлгэсний дараа тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байна. Улаан түвшнээс шар түвшин рүү шилжиж байна. Хөл хорио тогтоосноос вакцинжуулалт бэлтгэл ажлыг хийхэд тус боллоо. 
 
Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Оюун санааны хөрш Энэтхэг улсад талархаж байна. Монгол Улс хүн амынхаа 60 хувийг буюу 18-наас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм" гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга вакцин юм
2021-02-23 11:52:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0