Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакциныг өчигдөр манай улс хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс дархлаажуулалтын ажлыг эхлүүлж байна.
Дархлаажуулалтын вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхэлж тариулах юм. Тэрбээр өмнө нь ард иргэдээ вакцин хийлгэхийг уриалж, эхний тунг хийлгэнэ гэж байсан билээ. Түүний дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдах аж.
AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.
Вакцинжуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна |
|