ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээ хийгээгүй. Учир нь дархлаажуулалтын ажил өчигдөр албан ёсоор эхэлсэн тул мэдээлэл хийгээгүй юм.
Харин халдварын шинэ тохиолдлын мэдээллийг ЭМЯ-ны албан ёсны пэйжээрээ хүргэжээ.
Хоёрдугаар сарын 23-нд халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2723 болсон аж. Үүнээс 2003 хүн эдгэрсэн байна. Нийт 705 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 598, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд 2 хүн байна.
Өнөөдөр ЭМЯ ээлжит мэдээллээ 11.00 цагт өгнө.
Хоёрдугаар сарын 23-нд халдварын 30 тохиолдол бүртгэгджээ |
|