ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг "Спутник-V" вакцины эхний ээлж өнөөдөр манай улсад ирэх юм. Мөн дараа дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа аж. Ингэснээр иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакцинаас сонгож, дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэж байна.
Тодруулбал, Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150.000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
БНХАУ-аас Синофарм вакциныг 300.000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
Мөн АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник-V" вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ |
|