ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 16 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлаас илэрсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1989 болсон байна.
Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2831. Үүнээс 2150 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 666. Маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78, хөнгөн 580 байна" гэв.
ЭМЯ: 30 шинэ тохиолдол илэрснээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний ойрын хавьтлын хүмүүс |
|