Бямба, 2024-11-23
Халдвар авсан 50 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.01/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11905 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 45 хүний шинжилгээ халдвартай болох нь батлагдсан байна. Ингээд дотоодод халдвар авсан тохиолдол 2433-т хүрлээ. Тэдний 2299 нь эдгэрсэн. Харин сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 
 
Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдварын 45 тохиолдлын 29 нь өмнө халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн байна. Үлдсэн 13 тохиолдол нь "Нэг хаалга, нэр шинжилгээ"-ээр халдвар авсан нь тодорхой болсон иргэдийн ойрын хавьтлаас илэрчээ. 
 
Тэгвэл шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 
 

Халдвар авсан 50 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа
2021-03-01 12:10:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0