Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй цар тахал давхцаж байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунг тариулсны дараа халдвар авч байна. Дельта хувилбарын тархалт ихсэж байгаа.
PCR шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ авахаар орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнд чиглэсэн үйл ажиллагааг бид явуулж байна.
Тухайлбал ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээ өгч байгаа үйлчлүүлэгчдээс судалгаа авч шалтгааныг нь тодруулахад 21-40 насныхан 50 хувь нь байна. 45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг, 19 хувь нь оюутнууд, 17 хувь нь улсын байгууллагад ажилладаг хүмүүс шинжилгээ өгөхөөр ирж байгаа. Байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн гэдэг шалтгаанаар иргэд шинжилгээ өгсөн байна.
Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн захирлын тушаалд эмнэлгийн байгууллага болон албан байгууллагуудаар үйлчлүүлэхэд PCR шинжилгээний хариу шаардахгүй гэж тусгасан. Орон нутгаас нийслэлийг зориод ирсэн иргэд Улаанбаатарын харьяа биш учраас ХӨСҮТ-д хандаж байна.
Эмнэлгийн орны ачаалал ихэссэн. ХӨСҮТ-д 315 ор дэлгэж КОВИД-19-ийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. 50 ор нэмэхээр ажиллаж байна. Вакцинжуулалт хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ барихыг анхааруулж байна.
Есдүгээр сарын сүүлээр гурван хүний хоёроос Дельта хувилбарын вирус илэрч байна. Эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувь нь Дельта вирусийн хувилбар байна" гэлээ.
| Ц.Билэгтсайхан: Эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувь нь коронавирусийн Дельта хувилбар байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24