Баримт 1: 10 үйлчлүүлэгчийн нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад таагүй тохиолдолд өртдөг
Хөгжингүй орнуудад 10 үйлчлүүлэгчийн нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад таагүй тохиолдолд өртдөгийг судалгаагаар тогтоосон. Тохиолдлын 50 орчим хувийг урьдчилан сэргийлэх боломжтой.
Баримт 2: Аюулгүй байдал алдагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс үүдэлтэй таагүй тохиолдлууд нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн эхний 10 шалтгааны нэг болж байна
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал алдагдснаас болж гарсан таагүй тохиолдлууд нас баралт, хөгжлийн бэрхшээлийн эхний 10 шалтгааны нэг болж байна. Бага болон дунд орлоготой орнуудад үйлчлүүлэгчийн аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор жил бүр 134 сая таагүй тохиолдол гардаг.
Баримт 3: Аюулгүй байдал алдагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс үүдэлтэй таагүй тохиолдлууд нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн эхний 10 шалтгааны нэг болж байна
Анхан шат, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан 10 хүнээс 4-д нь таагүй тохиолдол гардаг, үүний 80 % -ийг нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хамгийн хор хөнөөлтэй нь таагүй тохиолдлууд онош тавих, жор бичих, эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байдаг.
Баримт 4: Тухайн эмнэлгийн зардлын 7 канад доллар тутмын нэгийг таагүй тохиолдолд өртсөн үйлчлүүлэгчийг эмчлэхэд зарцуулдаг
Хамгийн багадаа 7 канад доллар тутмын нэгийг таагүй тохиолдолд өртсөн үйлчлүүлэгчийг эмчлэхэд зарцуулдаг.
Баримт 5: Зардлын хэмнэлт хийх хамгийн чухал арга бол үйлчлүүлэгчийн аюлгүй байдалд хөрөнгө оруулах юм
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь эмчилгээний сайн үр дүн гаргаад зогсохгүй санхүү, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно. Америкийн Нэгдсэн улс 2010-2015 онуудад үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хөрөнгө оруулснаар 28 их наяд долларыг хэмнэсэн
Баримт 6: Эмийн зохисгүй хэрэглээ болон эмийн аюулгүй байдал алдагдсанаас олон сая үйлчлүүлэгч таагүй тохиолдолд өртөж үүний улмаас олон сая долларын зардал гардаг
Жил бүр дэлхий даяар 42 их наяд долларын зардлыг эмтэй холбоотой урьдчилан сэргийлж болох таагүй тохиолдолдуудад зарцуулдаг.
Баримт 7: Буруу онош эсвэл удаан онош тавих нь таагүй тохиолдолын гол шалтгаан бөгөөд олон сая үйлчлүүлэгчид нөлөөлдөг
Америкийн Нэгдсэн улсад насанд хүрэгчдийн амбулаторид тавьсан оношийн 5% нь алдаатай байдаг. Үүнийн тал хувь нь таагүй тохиолдлын шалтгаан болдог. Малайз улсын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг клиникт тавьсан оношийн 3.6% нь алдаатай байдаг.
Баримт 8: Эмнэлэгт хэвтсэн 100 хүний 10-д нь эмнэлгийн дотоод халдвар нөлөөлдөг
Өндөр-орлоготой улс оронд эмнэлгт хэвтсэн 100 үйлчлүүлэгчийн долоод нь эмнэлгийн дотоод халдвар нөлөөлдөг бол бага болон дунд-орлоготой улс оронд 10 байдаг бөгөөд 1-2 төрлийн нян халдсан байдаг. Улс орнуудын орлогын түвшингээс үл хамааран гарын ариун цэврийг сайн сахих нь эмнэлгийн дотоод халдварыг 55%-иар бууруулдаг.
Баримт 9: Жил бүр 1 сая үйлчлүүлэгч мэс заслын дараах хүндрэлээр нас бардаг
Мэс заслын дараах хүндрэлийн шалтгааны 25% нь мэс заслын аюулгүй байдал алдагдсанаас үүсдэг. Жил бүр ойролцоогоор 7 сая үйлчлүүлэгчид мэс заслын хүндрэл, тохиолдол гардаг ба 1 сая үйлчлүүлэгч мэс заслын явцад болон мэс заслын дараах хүндрэлээр нас бардаг.
Баримт 10: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн цацрагийн нөлөө нь нийгмийн эрүүл мэндийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын асуудал болоод байна
Дэлхий даяар, жил бүр 3.6 их наяд рентген цацрагийн шинжилгээ хийдэг үүний 10 орчим хувийг хүүхдэд хийдэг. Рентген цацрагийн хэрэглээний аюулгүй байдал алдагдах нь үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтны аль алинд нь хортой.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 10 баримт |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10