ЭМЯ-наас "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2662 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 1288 нь нийслэлд, 1374 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 6340 хүн эдгэрчээ.
Мөн хоногт 41-ээс дээш насны 18 хүн нас барж нийт нас баралтын тоо 1116 болж байна. Нас барсан иргэдийн 10 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй байсан бөгөөд 17 архаг хууч өвчин "Ковид 19" халдвартай хавсарсан байжээ. Харин нэг иргэн "Ковид 19"-ийн шалтгаанаар нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт 21810 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 67753 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Хоногт дөрвөн аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Дорнодод 106, Дундговьд 210, Дорноговьд 152, Төв аймагт 166 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар эмнэлэгт 4243 хүүхэд, 1433 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.4 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

| Хоногт 18 хүн эндлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24