Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад дахь коронавирусийн нөхцөл байдлыг долоо хоногийн тойм мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд дельта вирус тархсанаас хойш есдүгээр сард гэхэд халдварын 92000 тохиолдол гарсан байна. Энэ оны есдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн нийт хүний тоо 18435, эмнэлгээс хэвтэж эдгэрч гарсан хүний тоо 16745 болсон.
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой есдүгээр сарын 1-ээс хөдөө орон, нутгаас оюутны дотуур байранд 10000 орчим оюутан ирсэн. Бид есдүгээр сарын эхний долоо хоногт төрийн өмчийн 13 их сургуулийн оюутны дотуур байр, хичээл сургуулийн танхимд шалгалт хийж зөвлөмж өгч ажилласан.
Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэж байна. Одоогоор МУИС-ийн дөрөвдүгээр байр, "оюутны өргөө" -гийн хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.
Төрийн их дээд сургуулийн удирдлагуудад оюутнуудын ЭМД-д хамруулах асуудалд хамтран ажиллахыг уриалж байна. Үүнд санхүүгийн хүндрэлтэй асуудал гарч байгаа" гэлээ.
| Ж.Отгонболд: Дельта хувилбар өргөн тархаж, сарын дотор нийслэлд 92000 хүн халдвар авч, өвдлөө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24