Бямба, 2024-11-23
Сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

21 аймгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нарыг бүсчлэн сургалтыг Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах юм.

Ээлжит сургалтыг Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд болон Багануур дүүргийн Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын 12 эмч, 12 сувилагч нарыг хамруулан Дорнод аймагт 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд АШУҮИС-ийн багш, УНТЭ, ХСҮТ, ЦТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч, сувилагч нар хичээл зааж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар зөвхөн Ковид-19 цар тахлын үеийн хариу арга хэмжээ төдийгүй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын цаашдын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлэх юм.


Сургалт зохион байгууллаа
2021-10-05 17:39:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0