ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 14-ний байдлаар хүргэлээ.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1053 нь нийслэлд, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Харин хоногт 6085 хүн эдгэрсэн байна.
Нас баралт
Хоногт 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1424 болсон байна. Нас барсан иргэдийн 7 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй байсан бөгөөд 21-40 насны нэг, 41-60 насны нэг, 61-80 насны 11 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Орон нутагт
Дундговьд 115, Төв аймагт 137, Хэнтийд 135 тохиолдол илэрсэн байна. Бусад аймгуудад 62-оос бага тохиолдол илэрчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 19574 байгаа бол гэрийн хяналтад 56069 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 10177 нь хөнгөн, 6827 нь хүндэвтэр, 2210 нь хүнд, 360 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3585 хүүхэд, 1393 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 65.6 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээр гуравдугаар тунд 355 мянга гаруй хүн хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.
| ЭМЯ: Хоногт 21-ээс дээш насны 15 хүн нас барлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24