ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 22-ны байдлаар хүргэлээ.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 964 нь нийслэлд, 755 нь орон нутагт бүртгэгджээ.
Нас баралт
Хоногт 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1553 болсон байна. Нас барсан иргэдийн 10 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй байсан бөгөөд 20-40 насны нэг, 41-60 насны долоо, 61-80 насны ес, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэд бүгд архаг хууч өвчтэй байсан бөгөөд ковидтой хавсарсан нас баралтын 74 хувь нь зүрх, судасны өвчинтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 18841 байгаа бол гэрийн хяналтад 52399 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 9043 нь хөнгөн, 7162 нь хүндэвтэр, 2269 нь хүнд, 367 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3522 хүүхэд, 1259 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 65.7 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 376 мянга гаруй хүн хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна.
| ЭМЯ: Хоногт хориос дээш насны 19 хүн эндлээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02