Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан эмийн хангамж нөөцийн талаар тодрууллаа.
-Одоогоор улсын хэмжээнд эм эмийн хэрэгслийн хэдэн хоногийн нөөц байна вэ?
-Улсын эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар 15 хоногоос хоёр сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц байна. Зах зээл дээр зарим эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан асуудал байгаа. Тарилгын шингэний хувьд эмнэлгүүдэд тодорхой хэмжээний нөөц бий. Харин зах зээл дээр нөөц бараг байхгүй. Учир нь манай улсад дотоодын тарилгын шингэний хоёр үйлдвэр байдаг. Энэ хоёр эмийн үйлдвэр дотоодын зах зээлийг бүрэн хангадаг боловч түүхий эд нь 100 хувь импортоос хамааралтай. Иймд хил хаасантай холбоотой түүхий эд ялангуяа сав баглаа боодол тасалдсан байна.
Хоёр сарын өмнө тээвэрлэгдээд хил дээр ирсэн ч татаж чадахгүй байгаатай холбоотой натри болон зарим дуслын шингэн зах зээл дээр тасалдаж байна. Үүнийг яаралтай шийдвэрлэхийн тулд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, онгоцоор түүхий эдийг татан авах ажлыг хийж байна.
Учир нь, өмнө аж ахуйн нэгж газраар тээвэрлэлт хийхэд маш бага хэмжээний төлбөр төлдөг бол онгоцоор тээвэрлэхэд энэ зардал нь зөвхөн сав баглаа боодолд л гэхэд 5-8 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс улсаас онгоцны тээвэрлэлтийн тодорхой хэмжээний төлбөрийг төлөхөөр болж байна.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтын хуваариа гаргасан уу?
-Энэ сарын хувьд Бээжингээс хоёр, Сөүлээс хоёр нислэг хийхээр төлөвлөж байна. Ирэх сарын хувьд хил нээх үү, үгүй юү гэдгээс хамаарч нислэгийн хуваарь нь гарна. Тухай бүрд нь шийдээд явах байх. Жишээ нь, арваннэгдүгээр сард хил дээр гацсан эм, эмнэлгийн хэрэгсэлтэй 39 чингэлэг ачаа байна. Энэ ачааг хуваарийн дагуу арваннэгдүгээр сард татан оруулж ирвэл заавал нислэг үйлдэхгүй байх боломжтой.
-Хэдэн төрлийн ямар эм, эмнэлгийн хэрэгсэл авч байна вэ. Үүнд яг одоо тасалдаад байгаа эм хэрэгслүүд бий юу?
-Нислэгээр тав дахь болон ирэх нэгдэх өдөр тарилгын шингэний гол түүхий эд мөн тариурын түүхий эдүүд яаралтай татан авна. Үүнээс гадна зарим тасалдаж байгаа эм, анитибиотикийг яаралтай татна.
Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар дөрвөн онгоцны тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэнэ. Дөрвөн удаагийн нислэгийн төлбөр нь 600 сая төгрөг болж байгаа. Үүнийг улсаас төлөх болно.
| Б.Цэцэгсайхан: Улсаас 600 сая төгрөг гаргаж, дөрвөн удаагийн нислэгээр яаралтай эм, тариаг татна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02