ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар хүргэлээ.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 450 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 366 нь нийслэлд, 84 нь орон нутагт бүртгэгджээ.
Нас баралт
Хоногт найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 1744 болсон байна. Нас барсан иргэдийн дөрөв нь эрэгтэй, найм нь эмэгтэй байсан бөгөөд 41-60 насны хоёр, 61-80 насны дөрөв, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 12741 байгаа бол гэрийн хяналтад 34015 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 5521 нь хөнгөн, 5487 нь хүндэвтэр, 1460 нь хүнд, 273 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3628 хүүхэд, 599 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 65.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 445 мянга гаруй хүн хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.

| ЭМЯ: Хоногт 450 тохиолдол бүртгэгдэж, найман хүн эндлээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02