БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсан, Тяньжин боомтод ачаа саатсантай холбоотой хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн.
Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ЭЭХХЗГ-тай хамтран эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг эрчимжүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Энхийн шүүдэр”, “Айвико” эмийн үйлдвэрүүдэд БНХАУ-аас ирсэн 38 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өглөө.
Мөн арваннэгдүгээр сарын 8, 10-ны өдөр БНСУ болон БНХАУ-аас нийт 82,9 тонн ачаа тээвэрлэгдэн ирж байна. Түүнчлэн БНСУ-аас дахин 13,3 тонн ачаа ирэх бөгөөд Энэтхэг улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах ажлыг зохион байгуулж байна.


| БНСУ-аас дахин 13.3 тонн эм, эмийн хэрэгсэл татан авна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02