ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ны байдлаар хүргэлээ.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 672 нь нийслэлд, 349 нь орон нутагт бүртгэгджээ.
Нас баралт
Хоногт 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1777 болсон байна. Нас барсан иргэдийн дөрөв нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байсан бөгөөд 21-40 насны 1, 41-60 насны нэг, 61-80 насны долоо, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 11310 байгаа бол гэрийн хяналтад 28589 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 4849 нь хөнгөн, 4910 нь хүндэвтэр, 1298 нь хүнд, 253 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 1933 хүүхэд, 465 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 69.4 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 475 мянга гаруй хүн хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.
| ЭМЯ: Хоногт 1021 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24