Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмчийн сан байдгаас 92 нь энэ удаагийн хяналт шалгалтад хамрагджээ.
Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон.
Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаараас давсан буюу 350-2,500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эмийн сангаас илэрсэн.
Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36% буюу 42-ийг арилгуулах арга хэмжээ авсан. 22 ААН байгууллагад 45 заалт бүхийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гурван газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.
Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй нэг компанид зөрчлийн тухай хуулиар 3,000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1,000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.
500 грамм болон 1 кг-аар савлах эмийн бүртгэлийг Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлжээ.
Учир нь иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон 1 кг-аар савласан Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарах нь хаяг шошгын зөрчил үүсгэж байна. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд байдаг гэдгийг нэмж мэдээлэв.
| НМХГ-аас Норов 7, Мана 4 тангийн 500 грамм болон нэг килограммын савлагаатайг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24