Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдлыг мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад мэдээлэл өглөө.
Тэрээр “Дельта хувилбарын гурав дахь давлагаа буурах шатандаа орж байна. Тодруулбал, улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоо эрчимтэй буурч байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9795 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд халдварын оргил үед бид 22000 гаруй орыг дэлгэж коронавирусийн эсрэг тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол одоо энэ тоо долоо хоногт 5000-аар багасч байгаа статистик үзүүлэлт гарсан.
Өвчлөлийн тоо буурч байгаа нь вакцины үр дүнтэй холбоотой гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар гурав дахь тунгийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 26 хувийг хамруулаад байна.
Мөн дөнгөж сая Засгийн газрын тогтоолоор НЭМГ-ын харьяанд байх Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газрыг ЭМЯ-ны харьяа байгууллага болгохоор боллоо. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн тусламж үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. ЭМЯ-ны харьяа болгон хөрөнгө оруулалт, анагаах ухааны техник технологийг нэвтрүүлэхэд ач холбогдолтой.
Бид арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн урлаг, соёл, спортын тоглолтыг нээсэн. Ингэхдээ үйлчлүүлэгчдийг III тунг хийлгэсэн байх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг сануулж байгаа. Эхнээсээ вакцин, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсанаар төрийн албан хаагчаас бусад албан байгууллага цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно гэх уриалгыг гаргасан. Гэхдээ гол нь бид бүүстер тунг 50 хувьд хүргэж байж дараа дараагийн шатлал руу орох юм” гэлээ.
| С.Энхболд: Дельта хувилбарын оргил үе дуусч, тархалт буурч байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02