Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри болон ЭМЯ, хүлээн авагч аймгуудын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов.
Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож Швейцарын Холбооны Улсаас 2021 онд эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэд хэдэн удаа олгосонд талархал илэрхийлэн, өмнө хүлээн авсан тоног төхөөрөмж, хэрэгслийг манай улсын эмнэлгүүд эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрээр энэ удаагийн тусламжаар олгож буй зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19 халдварын тархалт өндөр буй хөдөө орон нутгийн эмнэлэгт олгох болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал, Ерөнхий консул, доктор Стефани Бурри хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлон энэхүү үзүүлж буй тусламж нь хоёр улсын найрсаг дотно харилцааг улам бэхжүүлж байгааг мэдэгдлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| Тусламжаар олгож буй зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19-ийн тархалт ихтэй орон нутгийн эмнэлэгт өгнө |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02