Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх санаачилга үр бүтээлтэй ажиллан онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр нар гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, дэмжин урамшуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход бидний санаачилга, сэтгэл, хариуцлага, хамтын хүчин зүтгэл нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, хүнд цаг үеийг цуцашгүй тэвчээрээр даван туулж байгаа Та бүхнээрээ бахархан, талархаж байгаагаа дахин илэрхийлж, эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе!” хэмээн онцлон тэмдэглэв.
(1).jpg)
| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02