Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг хэрэгжүүлэх, орчин үеийн оношлгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд ““Ген, эс, эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим болон дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Тус хуралд Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, эмч, судлаач нар уригдан, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан оролцлоо.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2020 онд Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг баталсан бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд эмч мэргэжилтнийг үе шаттайгаар чадавхжуулах, сургах ажлууд амжилттай хэрэгжиж эхлээд байна. Цаашид үүдэл эс, эдийн банк байгуулах, эмчилгээ үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор олон ажлыг 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаад байна. Түүнчлэн Үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах эмнэл зүйн судалгааны ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба Мезенхемийн үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээг манай анагаахын салбарт хөгжүүлэн дэлгэрүүлэх тал дээр ISSCA болон та бүхэнтэй хамтран ажилладаг эмнэлэг клиникуудтэй нягт холбоотой ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Үүний тод жишээ нь Үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах үеийн эмнэл зүйн судалгааны ажлыг эхлүүлэх болсон явдал юм. Ингэснээр тухайн эмчилгээний талаар тодорхой судалгаа шинжилгээний бодит үр дүнг тооцох цаашлаад энэ эмчилгээний аргыг клиник үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх зохих удирдамж, журам батлагдах угтвар нөхцөл болох юм.

| ““Ген, эс , эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурал |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02