Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг Эмнэл зүйн сургагч багшийн 34 дэхь удаагийн сургалтыг 2021 оны 10 сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд, амаржих газар, шүд эрүү нүүрний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага Оточ манрамба уламжлалт анагаах ухааны эмнэлэг зэрэг байгууллагуудаас 24 эмч мэргэжилтэн оролцлоо.
Сургалтын явцтай Жайка Японы хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Фужита Эри, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн мэргэжилтэн Чикока Сугавара, Мэгүми Экимото нар танилцаж, Фужита Эри мэргэжилтэн сургалтад оролцогсдод хандан: “Жайка Японы хамтын ажиллагааны байгууллагын төслийн хүрээнд хэрэгжиж эхлүүлсэн энэхүү эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, цаашид бие даан хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд талархал илэрхийлээд төгсөлтийн дараах сургалтыг амжилттай явуулах гол хүчин зүйлсийн нэг нь чадавхитай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд бэлтгэгдсэн эмч багш нар буюу эмнэл зүйн сургагч багш та бүхэн тул сургалтандаа амжилттай оролцож, сайн багш болохыг хүсч цаашдын ажилд нь амжилт хүслээ”.

Үндэсний чиглүүлэгч багш нараар удирдуулсан тус сургалт 3 өдрийн турш үргэлжлэн явагдаж, төгсөлтийн сүүлийн өдөр Эмнэл зүйн сургагч багшийн гэрчилгээг гардуулан амжилттай өндөрллөө.

| ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН 34 ДЭХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24