Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье” гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье” гэсэн хэлэлцүүлэгийг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд үг хэллээ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр багагүй амжилт олсны нэг жишээ нь Монгол Улсад иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг баталгаажуулсан, салбар хоорондын оролцоог хангасан 20-иод хууль тогтоомж хэрэгжиж байгаагаас харж болно гэж ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд хэлсэн үгэндээ онцлов.
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” илтгэлийг НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа тавив.
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО” сэдэвт илтгэлийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тавьсан юм.
Улс орон хөгжихийн хэрээр нийгмийн эрүүл мэндийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замууд шинэчлэгдэн хөгжих шаардлагатай. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, түүний чиг үүрэг, санхүүжилтийг тодорхой болгох, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл арга хэмжээнд хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг хангах, нийгмийн бүхий л салбарын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, нотолгоонд түшиглэсэн шийдвэр гаргах, эрүүл, аюулгүй, иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Тэрээр хэлсэн үгэндээ “Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нийгмийг цогцлоон байгуулахад нийгмийн бүх салбарын бодлого, анхаарлыг хандуулахтай зэрэгцэн иргэд эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох замаар өөрийн эрүүл мэндээ хамгаалах үүргээ ухамсарласан үед нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт хангагдана.
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье” салбар хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийг тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гол ажлуудаа салбарын удирдах ажилтнууд хэлэлцэж, сайжруулах арга замыг тодорхойлон, шаардлагатай арга хэмжээг авахаар хэлэлцэж байна.

.jpg)

Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна