Өнөөдөр буюу 2022 оны 03-р сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллав. Тэрээр Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буй юм.
.jpg)
Булган аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл болон энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн тус аймагт Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулж буй Дэмжих төвийн засварын ажилтай танилцлаа.


| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24