2022 оны 04 сарын 27-ны өдөр тус эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ажиллаж байна. Тус эмнэлгийн энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн 04 сарын 26-наас 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90 хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй 51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа. Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтанд байна.

| УГТЭ-ИЙН ЗҮРХНИЙ ШИГДЭЭС, ТАРХИНЫ ХАРВАЛТ, УУШГИНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН ЭРДЭНЭТ, БУЛГАН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02