Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлж байна.
Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад үзлэг шинжилгээндээ хамрагдана. Үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах учир урилга хүлээн авсан иргэн хуваарийн дагуу үзлэг, оношилгоогдоо орох юм. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ирсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн байна гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тодруулав. Урьдчилан сэргийлэх үзлэг хийх эмнэлгүүдийн байршил, хуваарийг ЭМЯ-наас гаргасан билээ.
| С.Энхболд: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-нээс жилийн хугацаанд үргэлжилнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24