Эрүүл мэндийн даатгалаар хийгдэх Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
Дүгнэлт бичих
Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.
Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.
Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
Эмнэлзүйн үзлэг:
Биеийн хэмжилт, БЖИ:
Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
Дүгнэлт бичих
Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.
Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
Зүрхний цахилгаан бичлэг,
Цээжний рентген зураг
Эмчийн үзлэг
Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
Дүгнэлт
Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 4: 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
Өлөн үеийн глюкоз,
Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
Эсийн шинжилгээ –ПАП тест,
Хэвлийн хэт авиа,
Бамбайн хэт авиа,
Хөхний хэт авиа,
Зүрхний цахилгаан бичлэг,
Улаан хоолой, ходоодны дуран,
Цээжний рентген зураг
Эмчийн үзлэг:
Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
Дүгнэлт
Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 5: 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
Өлөн үеийн глюкоз,
Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
Эсийн шинжилгээ –ПАП тест,
Хэвлийн хэт авиа,
Бамбайн хэт авиа,
Хөхний хэт авиа,
Зүрхний цахилгаан бичлэг,
Улаан хоолой, ходоодны дуран,
Цээжний рентген зураг
Эмчийн үзлэг
Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
Дүгнэлт
Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 6: 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
Өлөн үеийн глюкоз,
Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
Хэвлийн хэт авиа,
Бамбайн хэт авиа,
Хөхний хэт авиа,
Зүрхний цахилгаан бичлэг,
Улаан хоолой, ходоодны дуран,
Цээжний рентген зураг
Эмчийн үзлэг
Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
Дүгнэлт
Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| Эрүүл мэндийн даатгалаар хийгдэх Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцууд... |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24