“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо. Уг уулзалтанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.
(1).jpg)
Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа юм. Олон улсын байгууллагууд хамтран “Сэргийлэх боломжтой эх, нярай, хүүхдийн нас баралтыг тэглэх” хэтийн зорилго тавьж, өвөрмөц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтийн энэхүү зорилгод хүрэхийн тулд Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад эх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 12 нэр төрлийн 268,530,000 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
Эдгээр эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлнэ.


.jpg)

| 12 нэр төрлийн 268.5 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24