Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Г.Ням-Од умайн хүзүүний хорт хавдар болон эрт илрүүлэг, шинжилгээний талаар зөвлөгөө өгч байна.
Тэрбээр, Умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолддог 10 хорт хавдрын эхний тавдугаарт ордог. 2020 онд 480, 2021 оны байдлаар 312 тохиолдол бүртгэгдсэн. Эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдраас элэгний хавдрын дараа хоёрдугаарт ордог. Жилд дунджаар 400 орчим хүн энэ өвчнөөр оношлогдож байна. Оношлогдож буй иргэдийн 50 хувь нь хожуу үе шатандаа эмнэлэгт хандаж байна.
Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 150 хүн энэ өвчний улмаас нас барж байгаа ба 2020 онд 145, 2021 онд 157 эмэгтэй хорвоог орхижээ.
Умайн хүзүүний хавдрын шалтгаан болон эрсдэлт хүчин зүйл нь тодорхой, эрт илрүүлж бүрэн эмчлэх боломжтой өвчин.
Умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаанууд:


Дээрх олон шалткгаанаас хавдар үүсгэх гол хүчин зүйл нь бэлгийн замаар дамждаг хүний хөхөнцөр вирусийн халдвар юм. Бэлгийн олон хамтрагчтай байх, бэлгийн харьцаанд эрт орох зэрэг хүчин зүйл нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Дэлхийн 22 орны 1000 эмэгтэйд хүний хөхөнцөр вирусийн халдвар байгаа эсэхийг шинжилж үзэхэд 99.7 хувьд нь халдвар илэрсэн. Нийт хүн амын 80 орчим хувь нь хүний хөхөнцөр вирусийн халдвартай гэж үздэг.






| Г.Ням-Од: Нийт хүн амын 80 орчим хувь нь хүний хөхөнцөр вирусийн халдвартай гэж үздэг |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24