Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсээс “Гүйцэтгэлийн санхүүжилт ба эмнэлгийн орны ашиглалт” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газар, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ЭМЭЗБСА, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, болон АХБ-ны зөвлөх Ц.Уранчимэг, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар оролцов.

Уулзалт хэлэлцүүлгээр улсын хэмжээнд ашиглаж байгаа төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн ор төлөвлөлтийн талаар мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, эмнэлгийн орны фонд ашиглалт болон санхүүжилтийн байдлыг сүүлийн 3-5 жилийн байдлаар хэлэлцэв.
Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд 27083 эмнэлгийн ор ашиглаж байгаа бөгөөд орны фонд ашиглалт төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 86,9 хувь, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд 71,1 хувь, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төвд 51,1 хувьтай, хувийн хэвшийн эмнэлгүүдийн хувьд 54,7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн ор ашиглалт ийнхүү хангалтгүй байгаа нь цаашид улсын хэмжээнд хэвтүүлэн эмчлэх ор нэмэгдүүлэх “шаардлагагүй” харин тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, орыг тэргүүлэх чиглэлээр шилжүүлэн хуваарилах байдлаар тэнцвэржүүлэх саналыг хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа.
| “ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТ БА ЭМНЭЛГИЙН ОРНЫ АШИГЛАЛТ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02